Сэргээгдэх эрчим хүч үзэсгэлэн:
Өвөрхангай аймагт: 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр аймгийн Спортын ордонд 09:00 цагт болно.
Нарны панель, батарей, дулааны насос нийлүүлдэг, угсардаг компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, СЭХ сонирхогч иргэдэд зөвлөгөө өгнө.
Банкнууд ногоон зээл хэрхэн авах талаар зөвлөгөө өгнө.
Нарны системийг сүлжээнд холбох шинэчилсэн журмыг танилцуулж, хэрхэн эрчим хүчээ хэмнэх, илүүдэл цахилгаанаа сүлжээнд зарж, орлого олох талаар зөвлөгөө өгнө.
Эрчим хүчээ хэмнэж, яндан зуухаас салж, агаарын бохирдлыг бууруулж, цэвэр орчинд амьдрахаас гадна илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох, мөн Сэргээгдэх Эрчим Хүчний бизнес хийхийг хүсэж байгаа иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
УИХ-ын гишүүн Мөнхчулууны Энхцэцэг,
Эрчим хүчний яам,
Өвөрхангай аймгийн ЗДТГ.