loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН IX НААДАМ БОЛЖ БАЙНА  | HuduuMN

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СПОРТЫН IX НААДАМ БОЛЖ БАЙНА

2026-11-17

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөн, Өвөрхангай аймгийн засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд "Төрийн албан хаагчдын спортын 9 дүгээр наадам"-ыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Арвайхээр сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль хамтран энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Наадмын нээлтэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч М.Батзориг, Биеийн тамир, спортын газрын дарга, ЕБ-ын 1 дүгээр сургуулийн захирал болон тэмцээнд оролцогч төрийн албан хаагчид оролцлоо. 

Жил бүр энэхүү тэмцээнийг төрийн албан хаагчдын эрүүл мэндийг дэмжин бие бялдрыг чийрэгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жилийн спортын наадам “Манай аймаг – Эрүүл иргэн” уриатайгаар зохион байгуулагдаж буй бөгөөд Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн 53 байгууллагын 920 гаруй тамирчид волейбол, ширээний теннис, сагсан бөмбөг, дартс, ширээний шагай гэсэн төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.