loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХАНГАЙН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ХАНГАЙН БҮСИЙН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2026-11-17

Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой Хангайн бүсийн нэгдсэн уулзалт өнөөдөр Архангай аймагт эхэллээ.

Энэхүү уулзалтад Өвөрхангай аймгаас аймаг, сумдын ЗДТГ-ын дарга нар, төрийн албан хаагчдын төлөөлөл болон Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн 300 гаруй төрийн албан хаагч оролцож байна.  

Тус уулзалт нь хууль тогтоомж таниулах, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг сайжруулж, бэхжүүлэн иргэн төвтэй төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан арга хэлбэрээр хэрэгжүүлэх, төрийн байгууллага хоорондын уялдааг сайжруулж, хамтран ажиллах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд ач холбогдолтой бөгөөд төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн бодлого, албан хаагчийн ёс зүй, хүний эрх, жендэрийн тэгш байдлын асуудлаар мэдээлэл, туршлага солилцох юм.