loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Улаанцутгалантын хүрхрээгээс баруун хойш 8 км-т "Сарлагийн баяр" болно | HuduuMN

Улаанцутгалантын хүрхрээгээс баруун хойш 8 км-т "Сарлагийн баяр" болно

Аймгийн ЗДТГ, БОАЖГ, Бат-Өлзий сумын ЗДТГ, "Дэлхийн өв - Орхон голын нүүдэлчид" аялал жуулчлалын холбооноос энэ жил сарлагийн баярыг 15 дахь жилдээ зохион байгуулна.
2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Бат-Өлзий сумын Өндөр хясаа хэмээх газарт болох энэ эвент үйл ажиллагаагаар;
Сарлагийн парад
Сарлаг бугуйлдах, булгиулах
Сарлагийн уралдаан
Хос сарлаг шалгаруулах
Сайхан бух шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Мөн ардын урлагийн тоглолт, үндэсний бөхийн барилдаан болно.
Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой уг эвентийг жил бүрийн тогтсон өдрөөр товлосон газарт зохион байгуулдаг.