УИХ-ын дарга асан, шатрын спортын нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат хуульч, Өвөрхангай аймгийн "Хүндэт иргэн" Д.Лүндээжанцангийн нэрэмжит 21 аймгийн өсвөрийн шатарчдын багийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд амжилттай болж, өндөрлөлөө.
Жил бүр өргөн дэлгэр болдог тус тэмцээнд энэ удаа Өвөрхангай, Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий зэрэг 11 аймгийн 19 багийн 260 гаруй тамирчид долоон насны ангилалд оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Ерөнхий шүүгчээр Монголын шатрын холбооны цол зэргийн комиссын дарга, улсын шүүгч Ч.Мөнхбат, олон улсын шүүгч С.Ган-Эрдэнэ нар ширээний 9 шүүгчдийн хамт ажиллалаа.
Тэмцээний багийн нэгдсэн дүнгээр:
I байр Дорноговь аймгийн 1 дүгээр баг,
II байр Орхон аймгийн Их нүүдэл клуб,
III байр Сэлэнгэ аймгийн 2-р баг,
Тусгай байр Сэлэнгэ аймгийн 1-р баг тамирчид тус тус шалгарч, манлайллаа.
Шагналыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Сайнжаргал, Биеийн тамир спортын газрын Спортын хэлтсийн дарга Ч.Бат-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга В.Долгорсүрэн, шатрын спортын мастер Д.Очирбал нарын хүмүүс гардуулан өгсөн юм.