loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫГ 24 ЦАГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО | HuduuMN

АЙМГИЙН АГААРЫН ЧАНАРЫГ 24 ЦАГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-06-16

Өвөрхангай аймгийн агаарын чанарыг хянах 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомат станц суурилуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. 

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагчид болон төслийг хэрэгжүүлэгч БНСУ-ын “Кептек” ХХК-ний ерөнхий менежер оролцов.

Тус автомат станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5 буюу нарийн тоосонцорыг хэмжих юм. Энэхүү автомат станцыг суурилуулахаас өмнө аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв өдөрт 3 удаа механик байдлаар 20 минутын хугацаанд төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол одоо бодит цагийн хэмжилтээр минут тутамд агаарын чанарын хэмжилтийг 24 цаг тасралтгүй хийж, хянах боломжтой болж байгаа юм. 

Энэхүү автомат станцыг Монгол улсын Засгийн газар Бүгд найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийг агаарын чанарын автомат станцтай болгох төслөөр нэвтрүүлж байна.