loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🇲🇳 Аймгийн баяр наадмын үндэсний 🏹 сурын харваанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгийн харваачид оролцсон бөгөөд насанд хүрэгчдийн төрөлд 61, өсвөрийн харваанд 65 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.  | HuduuMN

🇲🇳 Аймгийн баяр наадмын үндэсний 🏹 сурын харваанд Улаанбаатар хот, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгийн харваачид оролцсон бөгөөд насанд хүрэгчдийн төрөлд 61, өсвөрийн харваанд 65 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

2024-07-17

🏹 ҮНДЭСНИЙ СУР ХАРВААНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД:
✅ I байрт: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул, Өвөрхангай үндэсний сурын холбоо, “Ноос Ирээдүй” ХХК-ийн харваач, Спортын мастер Д.Чимэддорж шалгарч, “Аймгийн Мэргэн” цол, ✅ II байрт: Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, “Мэргэн сум” клуб, аймгийн ЗДТГ-ын харваач Спортын мастер А.Гантулга шалгарч, “Аймгийн Гарамгай харваач” цол, ✅ III байрт: Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат “Их баян” дөрөвдүгээр багийн харваач, аймгийн гоц мэргэн, Спортын мастер С.Гантулга,
✅ IV байрт: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Мандал хүнс” ХХК, “Цахиур” багийн харваач, Спортын мастер Э.Гэрэлт-Од шалгарч, “Аймгийн Онч харваач” цол
✅ V байрт : Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, Бат-Өлзий сумын харьяат, БОЭТ-ийн харваач, сумын гарамгай мэргэн О.Отгонболд шалгарч “Аймгийн Тод харваач” цолыг тус тус хүртлээ.
🏹 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛД
✅ I байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, Баруун бүс худалдааны төвийн харваач сумын мэргэн Н.Нандинцэцэг шалгарч, “Аймгийн Мэргэн” цол,
✅ II байр: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, “Гурван тэсийн мэргэд” холбооны, сумын мэргэн, аймгийн гарамгай харваач Ц.Болорцэцэг,
✅ III дугаар байрт: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат, “Цэц мэргэн” клубийн харваач, спортын дэд мастер Д.Хулан шалгарч, “Аймгийн Гоц харваач” цол,
✅ IV дүгээр байрт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул, спортын мастер, аймгийн гарамгай харваач Б.Намбардулам,
✅ V байрт: Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, “Цэц мэргэн” клубийн харваач сумын мэргэн А.Лхагвасүрэн шалгарч, “Аймгийн Тод харваач” цолыг тус тус хүртлээ.
🔷 🏹 Өсвөрийн үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдийн төрөлд Баянхонгор аймгийн харваач Т.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн төрөлд Э.Сансармаа нар тус тус түрүүлж “Аймгийн Идэр мэргэн” боллоо.