loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССООС ЗАРЛАСАН ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО | HuduuMN

АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССООС ЗАРЛАСАН ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД СУРАГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026-09-11

Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор өнгөрөгч 4-р сард аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комисс, аймгийн Боловсролын газартай хамтран аймгийн хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад “Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: “Түүх хувь заяа (1926-1930)” сэдвээр хичээл орсон юм.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд дээрх сэдвээр эссе бичлэгийн уралдаан зарласан билээ. 

Хүүхэд залууст улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үйл хэргийг эргэн дурсах, гэгээн дурсгалыг хүндэтгэх, түүхийн үнэнийг танин мэдэх, хилс хэргийн хор уршиг, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулан таниулах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй тус  уралдаанд 22 сурагч эссэ ирүүлсэн байна. Үүнээс 1-р байрыг Арвайхээр сумын “Мэргэд” сургуулийн 11в ангийн сурагч Б.Жавзалмаа, 2-р байрыг Арвайхээр сумын “Тэмүүлэл-эрдэм” сургуулийн 12б ангийн сурагч Б.Наранцацралт, 3-р байрыг Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч М.Барсболд нар тус тус эзэллээ. 

“Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан тус уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Т.Нарангарав, Ажлын албаны Нарийн бичгийн дарга С.Ундрах нар хүлээн авч уулзан уулзан шагнал гардууллаа.