loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”-ИЙГ 31 ДЭХ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ | HuduuMN

“УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР”-ИЙГ 31 ДЭХ ЖИЛДЭЭ ХҮНДЭТГЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2026-09-11

Жил бүрийн энэ өдрийг “Улс төрийн хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байх тухай Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоолын дагуу энэхүү өдрийг 31 дэх жилдээ хүндэтгэн өнгөрүүлж байна. 

Энэ өдөр аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Т.Нарангарав тэргүүтэй аймаг сумын удирдлагууд, аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулж босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Мөн энэхүү өдөрт зориулсан цогц арга хэмжээний хүрээнд Ганданпунцоглин хийдийн лам нар хэлмэгдэгсдийн хойдын буян хийгээд тэдний үр хүүхдийн сайн сайханд номын ерөөл айлдлаа. 

Мөн аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос түүхийн үнэнийг танин мэдэх, хилс хэргийн хор уршиг, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг хүүхэд залууст ойлгуулан таниулах, сурагчдын бүтээлч сэтгэлгээ, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх зорилгоор эссе бичлэгийн уралдаан зарласнаа энэ өдөр дүгнэж шалгаруулсан юм