loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ 3 ИРГЭН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДЛАА | HuduuMN

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН ХОЁР ХОНОГТ 3 ИРГЭН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДЛАА

2025-07-31

Он гарсаар аймгийн хэмжээнд усны ослоор 7 иргэн амь насаа алдсан байна. Үүний 4 нь том хүн, 3 нь 5-15 насны хүүхэд байна.

Иргэд гол, усны дагуу амарч зугаалж байхдаа санамсар болгоомж алдах, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орох, зориулалтын бус хийлдэг зав, гудас зэргийг ашиглан усанд тоглох, сэлж чаддагтаа бардан түргэн урсгалтай усанд орох зэргээс дийлэнх осол гарсан байна. 

Иймд: 

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.