
“Дэлхийн зөн Монгол” ОУБ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) санхүүжилттэй, FHI 360 олон улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Халдварт өвчний дэгдэлтийг тогтвортой хянахад дэмжлэг үзүүлэх – ЕріС” төслийг Монгол улсад хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Энэхүү төслийн үргэлжлэлийг Хангайн бүсийн аймгуудад хэрэгжүүлэхээр өнөөдөр аймгийн Засаг даргатай уулзалт хийж, төслийн танилцуулгыг хийлээ.
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газрын төлөөллүүд болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Грантын багийн захирал Г.Энхзул, FHI360 байгууллагын зөвлөх Доктор Ш.Энхтүвшин, EpiC төслийн зөвлөх Доктор Б.Сувдмаа, ДЗМОУБ-ын төслийн зохицуулагч Г.Жаргалбат нарын хүмүүс оролцов.
“ЕріС” төсөл нь хангайн бүсийн гурван аймагт 2025 оны 8 дуугаар сарын О5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж, энэ оны 12-р сарын 31-ний өдөр дуусах бөгөөд төслийн хүрээнд Эрсдэлийн харилцаа, орон нутгийн иргэдийн оролцоог сайжруулах олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс гадна Эрсдэл бүхий зооноз өвчний дэгдэлтийн үед орон нутаг эрсдэлийн харилцаа холбоог удирдах стратеги болон техникийн зааварчилгаатай болж, Зооноз өвчин судлалын төв, бусад холбогдох мэргэжилтнүүдийг тодорхой түвшинд чадавхжуулж, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймаг тус бүр 20 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн туршилт явуулах тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас, сорьц цуглуулах хэрэгслүүдээр хангах ажээ.