loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагуудын "Төрийн албан хаагчдын VII бага наадам" өнөөдөр эхэллээ.  | HuduuMN

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс, агентлагуудын "Төрийн албан хаагчдын VII бага наадам" өнөөдөр эхэллээ.

2024-12-02

Тус наадмыг аймгийн Биеийн тамир спортын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Эрүүл Монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй юм. 

Наадмын нээлтэд аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, Биеийн тамир, спортын газрын дарга Ө.Жамдүдсансүм, БОЭТ-ийн захирал Г.Дашжанцан нар оролцлоо. 

Энэ удаагийн бага наадамд 47 хэлтэс, агентлагийн тамирчид 17 багт хуваагдан волейбол, сагсан бөмбөг, дартс, ширээний теннисний төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээн маргааш өндөрлөх бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг тамирчид цомын эзэн болох юм.