loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медаль хүртээлээ.

2024-12-25

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Арвайхээр, Уянга, Тарагт сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр шагналаа гардан авсан юм. 

Шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Өвөрхангай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга С.Далхаасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав, Засаг дарга О.Пүрэвдорж нар гардууллаа.