loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Албан хаагчдын нийтийн орон сууцын гадна талбай, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ.  | HuduuMN

Албан хаагчдын нийтийн орон сууцын гадна талбай, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ.

2026-07-21

Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчдын нийтийн орон сууц нь Арвайхээр сумын 5 дугаар багт байрладаг. Бүтээн байгуулалтын хүрээнд 55 авто машины багтаамж бүхий зогсоолыг хатуу хучилттай, стандарт шаардлагад нийцүүлэн шинэчилж, явган хүний зам, авто зогсоолын шугам тэмдэглэгээг иж бүрнээр нь хийж гүйцэтгэлээ. Мөн шөнийн цагт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор гэрэлтүүлгийн иж бүрэн системийг суурилуулав.

Энэхүү бүтээн байгуулалт нь Зэвсэгт хүчний алба хаагчид, гэр бүл, хүүхдүүдэд аюулгүй орчныг бүрдүүлж, ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулсан, нийгмийн баталгааг дэмжихэд чиглэсэн бодит хөрөнгө оруулалтын нэг боллоо.