loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БИЕ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ НАЙМАН ДАСГАЛ” ХИЙН ДАСГАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА | HuduuMN

“БИЕ ЧИЙРЭГЖҮҮЛЭХ НАЙМАН ДАСГАЛ” ХИЙН ДАСГАЛЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА

2024-10-31

Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар Ахмадын хороо хамтран “Бие чийрэгжүүлэх найман дасгал” ахмадуудын хийн дасгалын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион буй юм. 

13 дахь удаагаа болж буй энэ удаагийн тэмцээнд Арвайхээр, Баянгол, Бүрд, Зүүнбаян-Улаан, Төгрөг сумаас нийт 7 багийн 80 гаруй ахмад оролцож байна. 

Биеэ тэтгэн чийрэгжүүлэх хийн дасгалыг тогтмол хийснээр даралт тогтворжиж, сэтгэл санаа тайвширч, нойр сайжрах, үе мөчний өвдөлт намдах зэрэг үр дүн ихтэй аж. 

Тэмцээний дүн орой гарах бөгөөд аваргуудыг эхний гурван байрт шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах ажээ.