Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэж, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” зөвлөгөөнийг аймгийн Эрүүл мэнийн газар өнөөдөр Хархорин суманд зохион байгуулж буй.
Зөвлөгөөнөөр:
Эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтөд удирдлагын манлайлал, байгууллагын соёлыг чухалчлах нь
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил: Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх нь
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай шинэчилсэн хуулийн танилцуулга
Халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN HEARTS)-ын хэрэгжилт
зэрэг сэдвүүдээр илтгэл мэдээлэл өгч байна.
Тус зөвлөгөөнд БОЭТ, Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сум, өрх, эмийн мэргэжилтнүүд болон рашаан сувилал, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 380 гаруй эмч, мэргэжилтний төлөөллүүд хамрагдаж байна.