Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар, аймгийн ЗДТГ-тай хамтран “Цахимд зөв байя” сургалтыг өнөөдөр төрийн албан хаагчдад болон Политехник коллежийн суралцагсдад зохион байгууллаа.
Тус сургалтаар төрийн албан хаагчдад:
Технологийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангах
Хувийн мэдээллээ хамгаалах
Хүрээлэн буй орчноо хамгаалах
Эрүүл мэндээ хамгаалах
Shilen.gov.mn-д мэдээлэл оруулах арга зүй, анхаарах зүйл зэрэг сэдвүүдээр сургалт өгч, арга зүйгээр хангалаа.
Политехник коллежийн суралцагсдад:
Танилт, нэвтрэлт, нууцлал
Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө
Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах
Цахим ул мөрөө хянах хамгаалах
Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
Эцэг эхийн хяналтын программ
Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвүүдээр мэдлэг олгосон юм.