Энэ онд хийгдэж байгаа инженерийн шугамын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.
Аймгийн Засаг даргын зүгээс гүйцэтгэгч байгууллагад энэ сарын 15-ны өдрөөс өмнө инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж дуусгах, үүнтэй холбоотой газар чөлөөлөлт болон дулаан хэрэглэгчдийн шугам холбох ажлыг яаралтай шийдвэрлэж ажиллах үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад тус тус өглөө.