Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2026 оны 11 сарын 01-ний өдрөөс, Гэр бүлийн тухай хууль 2027 оны 01 сарын 01-ний өдрөөс тус тус хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хууль, хүүхэд хамгааллын чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудын удирдлага, холбогдох ажилтнуудад мэдээлэл өгөх, батлагдсан хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах, хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргахад төрийн байгууллагуудын хоорондын хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2026 оны 10 дугаар сарын 29-ны өдөр уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Уулзалт, ярилцлагад Өвөрхангай аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Өмгөөллийн салбар зөвлөл, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Шүүх шинжилгээний төв, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын удирдлагууд холбогдох ажилтнууд, Арвайхээр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Арвайхээр сумын нийт багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнууд, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтнууд болон холбогдох мэргэжилтэн, албан хаагчид оролцов.
Уулзалт, ярилцлагыг аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг, аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа нар нээж үг хэлснээр эхлэв.
“Хүүхэд хамгааллын тухай хуулийн үзэл баримтлал, Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, Олон улсын чиг хандлага, гэрээ конвенц” сэдвээр Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, А.Үүрийнтуяа, “Гэр бүлийн болон Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбогдон бусад дагалдах хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтүүд” сэдвээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв, “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, зарчим, онцлог, байгууллагуудын оролцоо” сэдвээр Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, А.Үүрийнтуяа, “Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэрэг, шалтгаан нөхцөл, түүнтэй хэргийн оролцогч харилцах харилцаа, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, үзэл баримтлал” сэдвээр Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Д,Цэцэгээ, “Гэр бүлийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа нар мэдээлэл өгч, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Бусад сумдын холбогдох мэргэжилтэн ажилтнуудад хийх мэдээлэл, сургалтыг орон нутагт нь, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад зориулсан тусгайлсан сургалтыг 11 сард тус тус хийхээр төлөвлөөд байна.