loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“И Монгол Академи” улсын төсөвт үйлдвэрийн газраас цахимаар үзүүлж буй 145 төрлийн төрийн үйлчилгээг дахин загварчилж, төрд байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр Өвөрхангай аймагт ажиллаж эхэллээ.  | HuduuMN

“И Монгол Академи” улсын төсөвт үйлдвэрийн газраас цахимаар үзүүлж буй 145 төрлийн төрийн үйлчилгээг дахин загварчилж, төрд байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр Өвөрхангай аймагт ажиллаж эхэллээ.

2023-11-27

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхээр “И Монгол Академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын ажлын хэсэг энэ сарын 20-25-ны өдрүүдэд ажиллах юм.
Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзаж, санал бодлоо солилцов.
#Албаны_хүмүүс ☑️ Орон нутгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтэрсэн цахим үйлчилгээнд шинэчлэл сайжруулалт хийх
☑️ Иргэдэд болон төрийн албан хаагчид, цахим сүлжээ хариуцсан операторуудад мэдээллийн технологи ашиглах ур чадварын сургалтуудыг зохион байгуулж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хөнгөн шуурхай үзүүлэхэд мэргэжил, арга зүйн туслалцааг үзүүлэх
☑️ Төрийн үйлчилгээний талаарх иргэд, төрийн байгууллагуудын ойлголт, цаашдын чиг хандлагын судалгаа болон “E-Mongolia”-г хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг авах
зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм байна.