loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХIX ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА | HuduuMN

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХIX ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

2026-11-11

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан нутгийн удирдлагын ордны "Сүлд" танхимд 77.5 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Хурлыг нээж аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав үг хэлж, хурлын дэг, хэлэлцэх асуудлыг тус тус танилцуулав. 

Энэ удаагийн хурлаар 8 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, ИТХ-ын хорооны даргыг өөрчлөх тухай асуудлуудыг нэмэлтээр оруулж, төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр 10 асуудал хэлэлцэхээр боллоо.  

Хурлаар:

1. Өвөрхангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай;

2. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтийн тухай

3. Өмч хөрөнгө шийдвэрлэх тухай; 

4. Таван төрлийн малын үржлийн талаар баримтлах бодлого батлах тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 14 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;

5. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын хэрэгжилт, үр дүнгийн тухай;

6. 2026 онд ойгоос бэлтгэсэн модны гүйцэтгэл, 2027 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээ тогтоох тухай;

7. "Газрын харилцааны талаар авах арга хэмжээний тухай” аймгийн ИТХ-ын 2025 оны 10/10 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн тухай;

8. Хархорум хотын ундны усны хамгаалалтын бүс тогтоох тухай;

9. Шашны байгууллагын зөвшөөрлийн хугацаа сунгах тухай.

10. Аймгийн ИТХ-ын хорооны даргыг өөрчлөх тухай асуудлыг тус тус хэлэлцэх юм.