ИТХ-ын анхдугаар хуралд МАН-ын бүлгээс аймгийн Засаг даргад О.Пүрэвдоржийг санал оруулж, АН-аас санал болгох хүн байгаагүй тул нээлттэй санал хураалт явуулав.
Төлөөлөгчдийн олонх нь буюу 82 хувь нь дэмжиж, аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр боллоо.
Очирын Пүрэвдорж нь:
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1979 онд төрсөн. Ам бүл 5, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Эзэмшсэн боловсрол:
1987-1997 онд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль
1997-2002 онд Улаанбаатар хот, ШУТИС-ийг Авто-Инженер мэргэжлээр
2010-2011 онд Удирдлагын акедеми Төрийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
2003-2005 онд Аймгийн Мэргэжлийн Хяналтын газарт Улсын байцаагч
2005-2008 онд БНСУ-д ажиллаж амьдарсан
2008-2013 онд Аймгийн Тээвэр, авто замын газрын дарга
2013-2016 онд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2016-2020 онд Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын Захирагч
2020 оноос Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байна.
Сонгуульт ажил:
2012-2016 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга
2016-2022 онд Арвайхээр сумын МАН-ын хорооны дарга
2022-2024 онд аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
2008-2024 онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
2024 онд аймгийн МАН-ын дарга