loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨРИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ I УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛЖ БАЙНА  | HuduuMN

ТӨРИЙН АЛБАНЫ 2025 ОНЫ I УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ БОЛЖ БАЙНА

2025-03-14

Төрийн албаны нөөц бүрдүүлэх 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. 

Нэгдүгээр улирлын шалгалтад улсын хэмжээнд 4041 иргэн, үүнээс Өвөрхангай аймагт шалгалт өгөхөөр 86 иргэн бүртгүүлж, хуваарийн дагуу дөрвөн ээлжээр шалгалтаа өгч буй юм.

Шалгалт өглөө 08:30 цагт эхэлж, нэг, хоёрдугаар ээлжинд 37 иргэн шалгалт өгснөөс 12 иргэн тэнцсэн байна.