Өвөрхангай аймгийн Хархорин сумаас энэ жил 1 улсын аварга малчин, 7 аймгийн аварга малчин, 2 аймгийн аварга тариаланч өрх, 1 аймгийн аварга тариаланч хамт олон, 17 сумын аварга малчин тодорлоо.
Тус сумаас улсын аварга малчнаар тодорсон Орхон багийн малчин Осорын Баянмөнх, Лхагвасүрэнгийн Болормаа нарын цол тэмдгийг УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав болон сумын удирдлагуудын хамт малчны хотонд нь хүрэлцэн очиж, хүндэтгэн гардууллаа.
О.Баянмөнхийн гэргий Л.Болормаа аймгийн аварга саальчин хэмээх алдрыг мөн хүртэж байжээ.