loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"Нээлттэй засгийн түншлэлийн долоо" хоног арга хэмжээний хүрээнд "Төрийн албан хаагчдад цахим ур чадвар мэдлэг олгох хөтөлбөр   | HuduuMN

"Нээлттэй засгийн түншлэлийн долоо" хоног арга хэмжээний хүрээнд "Төрийн албан хаагчдад цахим ур чадвар мэдлэг олгох хөтөлбөр

2024-05-29 ~ 2024-05-31

Нээлттэй засгийн түншлэл санаачилгын хүрээнд нээлттэй засгийг дэмжих, авлигатай тэмцэх засаглалыг бэхжүүлэх ерөнхий чиглэлээр 2024 оны 05 дугаар сарын 29-ны өдөр “Нээлттэй засгийн түншлэлийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд “Төрийн албан хаагчдад цахим ур чадвар, мэдлэг олгох” сургалт зохион байгуулагдаж байна. Цахим шилжилтийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй зорилт, бодлого, орон нутагт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ түүний дотор “ЦАХИМ СҮХБААТАР”аймаг дэд хөтөлбөр, Төрийн байгууллагын цахим ил тод байдал, Кибер аюулгүй байдал, авлига, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Жендерийн тэгш байдал, төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн хэрэглээ хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчдад сургалтыг зохион байгуулж байна.