loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ 2024.12.30 | HuduuMN

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ 2024.12.30

2025-01-02

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ 2024.12.30 

.  Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. 

.  Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй Статистикийн хэлтэс, УЦУОШТ, Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газар, Төрийн албаны Сүхбаатар салбар зөвлөл, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨК зэрэг байгууллагууд мэдээлэл хийв. 

.  Аймгийн Статистикийн хэлтэс мал тэжээвэр амьтны урьдчилсан дүнг танилцууллаа. 

.   Аймгийн Засаг даргын А/666 тоот захирамжийн дагуу жилийн эцсийн мал тооллогыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож хяналтаар 11 ажлын хэсэг гарч тооллогод нийтдээ 384 албан хаагч оролцсон байна. 

.   2024 оны Өрх , хүн ам, жилийн мал эцсийн тооллогын урьдчилсан дүнгээр 2.0 сая толгой мал тоологдлоо. 1.9 сая толгойгоор буурчээ. 

.   13 сумын хэмжээнд малын тоо толгойгоор Эрдэнэцагаан, Мөнххаан, Онгон, Баяндэлгэр, Баруун-Урт сум тус тус удаалжээ. 

.  Өрх хүн амын тоо эцэслэж гараагүй байна. .  Биеийн тамир спортын газар Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн эрүүл монгол хүн өглөөний дасгал арга хэмжээнд идэвх санаачлагчтай оролцсон байгууллагуудыг урамшууллаа.

.  Тус арга хэмжээний тэргүүн байранд Онцгой байдлын газар, дэд байранд Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газар, гутгаар байранд Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг байгууллагууд тус тус байр эзэлжээ. 

.  Тог цахилгааны үнийн тариф өөрчлөгдсөнтэй холбоотой мэдээлэл хийв. 11 дүгээр сарын 15-наас айл өрх албан байгууллагын цахилгааны үнэ 30 хувиар нэмэгдсэн. 

.   Нэмэлт халаагуур залгаж байгаа айлуудын хэрэглээ өндөр гарч байгааг онцлов. 

.  Эрүүл мэндийн газар томуу томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийв. .  Аймгийн хэмжээнд тархалт нэмэгдэж байгаа учир Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хариу арга хэмжээний хүрээнд Баруун-Урт сумын 11 цэцэрлэг болон зургаан сумын цэцэрлэгийг 2025 оны 1 дүгээр сарын 2-20-ны хооронд хязгаарлах саналыг аймгийн Засаг даргад хүргүүллээ. 

УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ . 

.  Аймгийн Засаг дарга М.Идэрбат сумдад ажилласан талаар мэдээлэл хийв. Сумдын нөхцөл байдал хэвийн байна. 

.  Эрдэнэцагаан сум Бичигт боомт хүндрэлтэй байдал үүссэн. Гол анхаарлаа тавьж ажиллана гэдгийг онцлов. 

.  Баяр амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.