loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО- ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ТӨВ АЙМГИЙН ЦААШДЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ СУРТАЛЧЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА | HuduuMN

“ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО- ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ” ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ТӨВ АЙМГИЙН ЦААШДЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, ХИЙГДЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ СУРТАЛЧЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” –ыг хэрэгжүүлэх, Төв аймагт өрнөх “Шинэ Зуунмод хот”, “Эдийн засгийн чөлөөт бүс”, “Богд хаан төмөр зам” зэрэг их бүтээн байгуулалтыг сурталчлан таниулах, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, Зуунмод үйлдвэр технологийн паркийн хүрээнд хэрэгжих хөгжлийн төслүүд болон аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах, санал санаачилгыг өрнүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэн судлаачид, бодлого гаргагч нар нэг дор хуран чуулах “Шинэ сэргэлт-Хөгжлийн түүчээ -Төв аймаг-2022” эдийн засгийн чуулганыг зохион байгуулж байна. Эдийн засгийн чуулганы хүрээнд:

  1. “Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал орчмын хот байгуулалтын асуудлууд, Зуунмод хотын хөгжлийн цаашдын чиг хандлага”,
  2. “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, Үйлдвэр технологийн парк, түүний хүрээнд хэрэгжих төслүүд”
  3. “Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой” гэсэн үндсэн 3 салбар хуралдаан болно.
    “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг аймаг, орон нутагтаа цаг алдалгүй үр дүнтэй хэрэгжүүлэх, аймгийнхаа хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг тодорхойлох, төсвийн үрэлгэн биш, үржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийг сууриар нь тэлэхэд чуулганы гол зорилго оршиж байгаа бөгөөд гарц шийдлийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран тодорхойлохыг зорьж байна. Чуулганы үр дүнд: Төв аймгийн хөгжлийн шинэ гарцыг нээж, боломжуудыг баялаг болгох ажлыг төр, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр ойрын 10 жилийн хугацаанд Эдийн засгийн өсөлт болон нэг хүнд ногдох орлогоороо бүс нутагтаа тэргүүлсэн, өгөөжийг нь орон нутаг, иргэд нь хүртсэн аймаг болох юм.