loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ШИНЭЧЛЭН БАТАЛСАН MNS 6406-2026 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА | HuduuMN

ШИНЭЧЛЭН БАТАЛСАН MNS 6406-2026 СТАНДАРТЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЖ БАЙНА

2026-11-19

Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны ХБ-ны TA-10011-MON төсөл, Азийн хөгжлийн банк, Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс MNS 6406:2026 “Мал амьтны хүүр, сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэхэд тавих шаардлага” стандартыг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулж байна.

Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, холбогдох хэлтсийн мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, малчид, малчдын хоршоо, малчдын бүлгийн төлөөлөл хамрагдаж байна.

Мал, амьтны хүүр, сэг зэмийг аюулгүй устгаагүй тохиолдолд халдварт болон зоонозын өвчин тархах, ус, хөрс бохирдох, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэх эрсдэлтэй. Ялангуяа зуд, ган, үер, халдварт өвчний дэгдэлтийн үед богино хугацаанд олон мал хорогдож, эрсдэл огцом нэмэгддэг.

Өмнөх MNS 6406:2013 стандарт нь голчлон булах, шатаах аргад төвлөрч байсан бол шинэ стандарт нь илрүүлэх, мэдээлэх, эрсдэлийг үнэлж ангилах, талбай болон арга сонгох, тээвэрлэх, устгах, халдваргүйжүүлэх, устгалын дараах хяналт, бүртгэл хүртэлх бүх үе шатыг хамарсан эрсдэлд суурилсан менежментийн тогтолцоог бий болгосон байна.

Өнөөдрийн сургалт, хэлэлцүүлэг товч илтгэл болон нээлттэй хэлэлцүүлгээс бүрдэж байна. Илтгэлүүдэд стандартыг шинэчилсэн үндэслэл, батлагдсан байдал, гол шаардлага, бэлэн байдлын төлөвлөлт, гамшгийн үеийн зохицуулалт, стандартыг хэрэгжүүлэхэд малчдын оролцооны талаар дурдагдаж, мэдээлэл өгч байгаа бол орон нутаг, малчид, малчдын бүлгээс гарч буй санал, санаачилгад тулгуурлан хэлэлцүүлэг өрнүүлэх юм.