Улс, эх орон, аймаг, орон нутгийнхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж “Алтгана ресурсес” ХХК төр, хувийн хэвшлийн түншлэл, нийгмийн хариуцлагын хүрээнд 662.3 сая төгрөгийн хөрөнгөөр Зуунмод сумын “Хүмүүн” цэцэрлэгийн Б байрны их засварыг хийж, хүлээлгэн өглөө.
Хүүхэд багачуудын ирээдүйд бодитой, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хийсэн “Алтгана ресурсес” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажилд нь өрнүүн их амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе