loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨВ АЙМГИЙН ЭРДЭМТДИЙН ЧУУЛГАН, АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ТӨРИЙН ГОЛОМТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО | HuduuMN

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭМТДИЙН ЧУУЛГАН, АЙМГИЙН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “МОНГОЛ ТӨРИЙН ГОЛОМТ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

2023 онд Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож байна. Аймгийнхаа түүхэн хөгжлийн үнэ цэнийг тодруулан тэмдэглэж, аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд эрдэмтдийнхээ үгийг сонсож, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, зарим зөвлөх үйлчилгээг эрдэмтдийн зөвлөлөөрөө гүйцэтгүүлэх, бүх сумын Засаг дарга нар дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулан, зөвлөлтэйгөө тогтмол хамтран ажиллах зорилгоор өнөөдрийн арга хэмжээг “Шинэ зууны хөгжлийн Шинжлэх ухаанаар түүчээлнэ” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг сумын удирдлагууд, Төв сайхан нутгаас төрөн гарсан академич, эрдэмтэд, доктор, профессорууд, алдартан гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгаараа овоглосон 5 академич, 220 гаруй доктор, профессорууд, олон арван залуу судлаачид гадаад, дотоодын эдийн засаг нийгмийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийж, улсынхаа төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгааг энд дурьдах нь зүйтэй. Төв аймаг аливаа бодлого шийдвэрээ гаргахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн, шинжлэх ухаанч гарц шийдлийг эрэлхийлэн ажилладаг бөгөөд Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлж, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт, соёлын болон аялал жуулчлалын стратеги төлөвлөлтүүдээ эрдэмтдийн баг судлаачидтайгаа хамтран боловсруулж амжилттай хэрэгжүүлж байгаа юм.