loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭД, ААН, БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ | HuduuMN

УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭД, ААН, БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “НЭЭЛТТЭЙ ТӨВ АЙМАГ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутагт тархан суурьших нөхцөл боломжийг бүрдүүлэх арга хэмжээнд санал авч, боловсруулах дэд ажлын хэсгийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга, доктор, профессор Д.Эрдэнэбаяр болон аймаг, сумын удирдлагууд оролцож байна. Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дэвшүүлсэн хот, хөдөөгийн сэргэлтийн зорилгыг хангаж Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжихэд тусгах саналуудын талаар хэлэлцэх юм. Төв аймгийн хувьд Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжихэд хамгийн тохиромжтой бүс нутаг бөгөөд хүн ам суурьших, төвлөрлийг сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд “Нээлттэй Төв аймаг” хөтөлбөрийн төслийг боловсруулан ажиллаж байна.