loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮНЭГҮЙДЭЭД БАЙГАА НООСЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАЖ БАЙНА | HuduuMN

ҮНЭГҮЙДЭЭД БАЙГАА НООСЫГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРГАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь 2014 оноос үйл ажиллагаага явуулж эхэлсэн. Олон улсын стандартад нийцсэн 100% органик бордоо үйлдвэрлэж, Монгол улсдаа худалдан борлуулахаас гадна ХБНГУ, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улсад экпортолдог байна. Түүнчлэн үйлдвэрлэсэн бордоогоо АНУ болон Япон улсад борлуулахаар туршилтын ажил хийгдэж байгаа аж. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд Эрдэнэ сумын МСҮТ-ийг түшиглэн “Монпеллетс” хонины ноосон био бордооны үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон юм. Ингэснээр орчин үеийн техник, тоног төхөөрөмж бүхий хонь хяргаж, ноос бэлтгэх, мал угаах “хоршоо” бий болж ажлын байр нэмэгдэхээс гадна малчдын ажлыг хөнгөвчилж, үнэгүйдээд байгаа хонины ноос, нэхийний үнэ тогтворжих давуу тал бий болж байна. Эхний ээлжинд Эрдэнэ суманд хэрэгжих бөгөөд цаашид 27 суманд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох бүрэн боломжтой гэдгийг онцолж байв.