
2025 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН НЭГДСЭН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ
Аймгийн Засаг даргын 2025 оны А/462 дугаар захирамжийн дагуу цэрэг татлагын товчооны бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд 14 суманд анхан шатны үзлэгийг зохион байгуулсан. Өнөөдөр эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж цэрэгт явах залуусыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байна.
Үзлэгийн нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга С.Цогбаяр хэлсэн үгэндээ: Цэргийн алба бол эх оронч үзэл, сахилга бат, хариуцлага, нөхөрлөл, тэсвэр хатуужлыг төлөвшүүлдэг амьдралын их сургууль юм. Энэхүү эрүүл мэндийн үзлэг нь цэрэг татлагын чухал эхлэл бөгөөд бие бялдар, сэтгэл зүйн төлөвшил, эрүүл мэндийн байдлыг үнэлж, цэргийн албанд тохирох шилдэг, эрч хүчтэй залуусыг сонгон илгээх хариуцлагатай ажил байдаг тул та бүхэн үзлэгтээ идэвхтэй хамрагдаж эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө зүтгээрэй хэмээн онцоллоо.