
МОНГОЛ ГЭРТ ЗОРИУЛСАН ДУЛААЛГА, ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН "ЧИП БАГЦ"-ЫН ХЭРЭГЛЭЭ, ҮР ДҮНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй Монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн “Чип багц” төслийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар уулзалт зохион байгууллаа.
Улсын хэмжээнд “Монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн Чип багц”-ыг 13 аймаг, 4 дүүргийн 6000 гаруй иргэн хэрэглэж байгаа бөгөөд Зуунмод сумын хэмжээнд 2025 оны байдлаар 27 өрхийн 142 иргэн “Чип багц”-ыг ахуй амьдралдаа хэрэглэж байна.
Өнөөдрийн уулзалтаар дээрх өрхүүдэд тулгамдаж буй асуудлууд болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Чип багц”-ыг орон нутгийн иргэдэд сурталчлан танилцуулах ажлыг энэ оны 11 дүгээр сард НҮБ-ын Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах хөтөлбөрийн хамт олонтой хамтран зохион байгуулахаар шийдвэрлэлээ.