loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ II ХУРАЛДААН ХУРАЛДАВ | HuduuMN

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ II ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2026-04-03

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ II ХУРАЛДААН ХУРАЛДАВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран өнөөдөр зохион байгуулсан “Эцэг эхийн хурал” өдөрлөг, арга хэмжээний хүрээнд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит бус хуралдааныг зохион байгууллаа. Хуралдаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр болон аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд оролцлоо. 

Хуралдааны эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан болон аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга М.Буянхишиг нар салбарын хэмжээнд хийгдсэн, цаашид хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр гишүүдийн саналыг сонсож, тэдний сонирхсон асуултад хариулт өгч, анхаарах асуудлаар үүрэг өглөө.

659161210_1356775949830037_5128076046811123330_n.jpg 362 KB