
Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:20 минутад 90.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
1. Аймгийн ан агнуур, зохион байгуулалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт,
2. Газрын нэгдмэл сангийн ангилал хооронд шилжих асуудлын тухай
3. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын мэдээлэл
4. Эмийн эргэлтийн сангийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай
5. Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилт үр дүн, “Хүүхдийн төлөө зөвлөл”-ийн ажлын тайланг хэлэлцүүлэх
6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөөний хэрэгжилт
7. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн чадавхыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцүүлэх тухай /Эрүүл мэндийн сайдтай байгуулсан гэрээний 3.4.12/
8. Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага /2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар/
9. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, харьяа байгууллага болон сумын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх удирдамж батлах тухай
10. “Барилга захиалагч, орон сууцны корпораци”ОНӨААҮГ-ын үйл ажиллагааны мэдээлэл
11. “Монгол гэр бүл” хөтөлбөр боловсруулж батлуулах тухай асуудлыг хэлэлцэж байна.