loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ LAND CRUISER 78 АВТОМАШИНТАЙ БОЛЛОО. | HuduuMN

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ LAND CRUISER 78 АВТОМАШИНТАЙ БОЛЛОО.

2025-10-23

УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нар сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж сумын эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байсан автомашиныг  Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд шийдвэрлэж Toyota Land cruiser 78 авто машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Шинэ автомашин нь шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон бөгөөд алслагдсан баг, айл өрхөд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуучин түргэн тусламжийн авто машин эвдрэл гэмтэл ихтэй, алсын дуудлаганд явахад хүндрэлтэй байсан асуудлыг шийдвэрлэж өгсөн УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, Сүхбаатарын Эрдэнэболд , Далайн Батбаяр , Төв Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Номин-Эрдэнэ, Баян сумын ИТХ-ын дарга А.Хатанбүүвэй нарт талархал илэрхийлье. 

Тус эрүүл мэндийн төвийн хамт олон “Иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө илүү шуурхай, хурдан, хүртээмжтэй ажиллана” гэдгээ онцоллоо.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР