АЛТАНБУЛАГ СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр Алтанбулаг суманд нутгийн захиргааны 10 байгууллагаас давхардсан тоогоор 300 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэлээ.
Мөн аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс зохион байгуулсан эрүүл мэндйн үзлэгт нийт 280 орчим иргэн хамрагдсанаас 67 нь том хүн, 209 нь хүүхэд байв. Мөн дотрын эмчид 44 хүн, эхо-д 50 орчим хүн үзүүлсэн ба өнөөдрийн үзлэг шинжилгээгээр мэс засал хийх шаардлагатай 5 том хүн, 10 хүүхдийг илрүүлж, оношиллоо.
Аймгийн Засаг даргын уулзалтад 100 гаруй иргэн, төрийн албан хаагч хамрагдаж 4 иргэн санал хүсэлтээ илэрхийлсэн ба аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөрийн зүгээс асуудлуудыг сонссоны дараа 20 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
Уулзалтын төгсгөлийг "Монгол туургатан театр”-ын уран бүтээлчид уран бүтээлийн тоглолтоо толилууллаа.