Үндэсний Статистикийн Хороо нь "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ыг улсын хэмжээнд 1991 оноос хойш 5 жил тутам зохион байгуулж байна. Энэ удаагийн ээлжит тооллогын хүрээнд төрийн 14 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн 28 санг нэгтгэж, аж ахуйн нэгж, байгууллагуудын төрд бүртгэлтэй мэдээллийг давтан цуглуулалгүй баталгаажуулах зарчмаар зохион явууллаа.
Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд “Тогтвортой Хөгжлийн Зорилго”-ын үзүүлэлтүүдийг тооцож, тайлагнах үүрэг хүлээдэг. Энэ хүрээнд ээлжит тооллогоор аж ахуйн нэгж, байгууллагуудын төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн санд бүртгэлгүй үзүүлэлтүүдийг цахим хэлбэрээр цуглуулав.
Тооллогын үр дүнг ашиглан эдийн засгийн салбар бүрт чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулахаас гадна бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, аливаа шийдвэр гаргах боломжтой.
ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД ОРОЛЦСОН НИЙТ АЖ АХУЙН, НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС