
Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар Баян-Өнжүүл суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа.
Баян-Өнжүүл сумын хэмжээнд 2025-2026 онд 338 мянган мал өвөлжиж, хаваржих бөгөөд одоогоор отор нүүдэл хийх айл өрхийн мэдээлэл ирээгүй байна.
Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар: Малчны хотонд өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн хангуулах, малыг ангилан зах зээлд борлуулах ажлыг эрчимтэй зохион байгуулж, сумын аюулгүй нөөцөө сайн бүрдүүлэн өвөлжилтийг хохирол багатай даван туулахад онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.