Сум, орон нутгийн хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж, сурч хөгжих, хүмүүжих таатай орчныг бүрдүүлэн тэдний гэрэлт ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн “Жаргалан” цэцэрлэгийн 60 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Нэгэн жарны түүхээ тэмдэглэж буй тус цэцэрлэгийн баярын арга хэмжээнд УИХ-ын Ц.Туваан, аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр болон сумын удирдлагууд, “Жаргалан” цэцэрлэгийн хөгжлийг бичилцсэн үе үеийн ажилтан, албан хаагчид, хамт олон, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.
1966 онд 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Жаргалан” цэцэрлэг өдгөө мянга мянган хүүхэд, багачуудыг эрдмийн их гараанд хөтөлж, ээж аавуудын итгэл, багш, ажилчдын нөр их хөдөлмөр зүтгэл, хүүхэд багачуудын баяр хөөрөөр өнөөдрийн түүхээ бүтээжээ.
Түүхт ойгоо тэмдэглэж байгаа “Жаргалан” цэцэрлэгийн хамт олон, үе үеийн багш, ажиллагсад, хүүхэд багачуудад баярын мэнд хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе