loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БҮСЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА | HuduuMN

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН БҮСЭД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗАСВАР ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2026-09-28

Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр харьяа, хэлтэс, агентлаг, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт аймгийн төвийн дахин төлөвлөлтийн бүсэд амины болон нийтийн орон сууцны төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүд болон инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл хийж байгаа “Бодь Цогт групп” ХХК, “Тайгам Алтай” ХХК, “Мон Фалу” ХХК, “Ивэг түшиг” ХХК, “Цагаан зуун” ХХК, “Тусгал төв” ХХК, “Нью Прожект констракшн” ХХК, “Мөнх Чандмань” ХХК, “Гурван-Эрдэнэ” ХХК-ийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар компани тус бүрийн хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, гүйцэтгэл, ашиглалтад өгөх хугацааны талаар мэдээлэл сонссоны дараа аймгийн Засаг даргын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж, хийж буй бүтээн байгуулалтуудаа барилгын норм, дүрэм, стандартад нийцүүлэн, чанартай гүйцэтгэж хугацаанд нь ашиглалтад өгөхийг аж ахуйн нэгж, компаниудад, тэдгээрийн ажилд хяналт тавихыг холбогдох хэлтэс, агентлаг, байгууллагуудад үүрэг болголоо