loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, УУР АМЬСГАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, УУР АМЬСГАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-11-12

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, УУР АМЬСГАЛЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Bridge академи”-тай хамтран аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдын дунд “Байгууллагын соёл, уур амьсгалыг сайжруулах нь” сэдэвт гурван үндсэн агуулга бүхий багц сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалт нь албан хаагчдын багаар ажиллах ур чадвар, харилцаа, хандлагыг хөгжүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, улмаар байгууллагын эерэг соёл, бүтээлч уур амьсгалыг төлөвшүүлэхэд чиглэсэн ба албан хаагчдын хамтын ажиллагааг дэмжих, харилцааны эерэг хандлагыг төлөвшүүлэх, нэг зорилгын төлөө нэгдсэн ойлголт, үнэт зүйлтэй хамт олон бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.