loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДЭМБ-ЫН АКАДЕМИЙН БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА | HuduuMN

ДЭМБ-ЫН АКАДЕМИЙН БАГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2026-11-20

Нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбарын хүний нөөц болон сургалтын талаас нь илүү сайн ойлгох, цар хүрээг тодорхойлох зорилгоор ДЭМБ-ын Академийн баг манай улсад ажиллаж байгаа юм. 

Уг ажлын хүрээнд ДЭМБ-ын Академийн баг өнөөдөр манай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга болон холбогдох удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлээр санал солилцлоо. 

Тус Академийн баг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгууллагын бүтэц, чиг үүрэг, салбарын тогтолцоо, ажилчдын ажиллах нөхцөлтэй танилцах юм.