НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас "Дэлхийн Хүүхдийн Өдөр" болгон тэмдэглэж байхаар уриалсны дагуу эдүгээ дэлхийн 130 гаруй орон энэхүү уриалгад нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм.