Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй аймгийн удирдлагууд БНСУ-ын Борён хотын захирагч болон албаны бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын онцлог, давуу байдалд түшиглэсэн салбаруудад харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм. Борён хотын зүгээс гэрээт ажилчдыг ажилд зуучлах, ажлын байраар хангах тухай асуудлаар байр сууриа илэрхийлсэн бол Төв аймгийн зүгээс гэрээт ажилчдаас гадна боловсрол, техник технологи, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Борён хотын хувьд БНСУ-ын сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч хот, аялал жуулчлалын бүс нутаг буюу далайн эргийн чөлөөт аялал жуулчлалын төв гэдгээрээ алдартай хот юм.
Төсөөтэй мэдээ