loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХҮҮХДИЙН ТАСАГТ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЛАА  | HuduuMN

ХҮҮХДИЙН ТАСАГТ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАЛАА

2025-10-29

“Цорж багш Давааням сан” нь 2022 оноос сайн үйлсийн аяныг өрнүүлж ирсэн ба энэ удаа Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний хэсэгт тоног төхөөрөмж эмнэлгийн хэрэгслийг бүрдүүлэх аян зарлаж амжилттай өндөрлүүллээ.

Өнөөдөр /2025.10.28/ тус сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, Манзушир хутагтын гэр бүлийн хамт хүүхдийн эрчимт эмчилгээний Air систем, хүүхдийн зориулалттай хяналтын монитор, зориулалтын функциональ ор 2, сахиурын ор 2, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хүүхдийн тасгийн хамт олонд гардуулж өглөө.

Аяны хүрээнд хандивласан дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл нь хүүхдийн эрчимт эмчилгээнд нэн шаардлагатай байсан бөгөөд эмч сувилагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд маш их тус дэм болох талаар эмнэлгийн зүгээс илэрхийлж, талархаж байлаа. 

Хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан “Цорж багш Давааням сан”-гийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.