"ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ТӨВ АЗИ болон “SUSTAINABLE TOURISM - CENTRAL ASIA” уриан дор 26 дахь жилдээ "Мишээл Экспо“ олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн шинэ танхимд болж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ITM-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 21 аймаг, 9 дүүргийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд мөн хөрш зэргэлдээ орнууд болон хамтын ажиллагааны гэрээтэй олон улсын аялал жуулчлалын салбарын төлөөллүүд нэгэн дээвэр доор чуулж өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна.
Энэ удаагийн “ITM-2025”аялал жуулчлалын үзэсгэлэн #ТОГТВОРТОЙ_АЯЛАЛ_ЖУУЛЧЛАЛ_ХАРИУЦЛАГАТАЙ_АЯЛАГЧ уриан доор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.