Тогтвортой хөгжлийн бодлого, үр дүнтэй засаглалын зарчмыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоог хангах, сэтгэлгээний өөрчлөлт хийх замаар байгууллагад эерэг соёл төлөвшүүлэх, хөгжлийг хурдасгахад дэмжлэг болох зорилгоор зохион байгуулж байгаа сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албаны 40 албан хаагч хамрагдаж, багийн хамтын ажиллагааг ханган санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцож байна.
Сургалтыг Удирдлагын академид бэлтгэгдсэн Сургагч багш нар хичээлийн модулийн дагуу удирдан явуулж байна.