“ДААТГУУЛАГЧДЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсад Нийгмийн даатгалын алба үүсэж хөгжсөний 84 жилийн ойн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг волейболын тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд 40 орчим аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураараа даатгуулагчдын баг өрсөлдөж байна.
Нээлтийн үеэр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг алдаа зөрчилгүйгээр тайлагнадаг, байгууллагынхаа шимтгэлийн хуульд заасан хугацаанд нь шилжүүлж, өр авлагагүй ажиллагдаг аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодогчдыг “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа. Мөн Шилдэг шимтгэл төлөгч байгууллагаар шалгарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК, “Тэн Хун” ХХК-ийн шагналыг гардууллаа.